“Чойжин ламын сүм музейн” сэргээлтийн ажилд 1,6 сая ам доллар хандивлана

“Чойжин ламын сүм музейн” сэргээлтийн ажилд 1,6 сая ам доллар хандивлана

 “Дэлхийн хөшөө дурсгалын сан”-аас хотжилт, хэт барилгажилт, гэнэтийн осол, байгалийн гамшиг, буруу менежмент, улс төрийн үймээн самуун гэх мэт хэд хэдэн шалтгааны улмаас эрсдэлд орсон дэлхийн 25 түүх, дурсгалын газрыг нэрлэж, сэргээн засварлалтын ажил хийх төсөл хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Уг төсөлд Монголоос “Чойжин ламын сүм музей”-г нэр дэвшүүлснийг олон улсын экспертүүд дэмжсэн билээ. Тэгвэл төслийн хүрээнд “Дэлхийн хөшөө дурсгалын сан”-аас 1,6 сая ам долларыг хандивлахаар болсон байна.

Энэ жилийн хөтөлбөрт Парисын дарь эхийн сүм, Чили улсын Rapa Nui үндэсний парк, , АНУ-ын Bears Ears дурсгалт газар, Энэтхэгийн Декан өндөрлөгийн уламжлалт усны систем, Бирмийн уламжлалт фермын барилгууд, Египтийн Alexan ордон, Японы Inari-yu барилга, Испаний Axerquía ордон гэх мэт дурсгалт газрууд сонгогдсон байна.

Б.САРАНГЭРЭЛ