Б.Сарангэрэл: 28 лаборатори 90 мянган хүний шинжилгээг буруу гаргасан гэдэг нь ташаа мэдээлэл

Б.Сарангэрэл: 28 лаборатори 90 мянган хүний шинжилгээг буруу гаргасан гэдэг нь ташаа мэдээлэл

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас лабораториудад хөндлөнгийн хяналт, шалгалт хийхэд 28 нь шаардлага хангахгүй байна гэх мэдээлэл түгээд байна. Түүнчлэн тус 28 лаборатори нь "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрөөс мөнгө авч 90 мянган хүний шинжилгээг буруу гаргасан гэж зарим хэвлэл мэдээлж байгаа юм.

Тэгвэл энэ асуудлыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэвлэлд мэдээлэл өгчээ. 

Тэрбээр "Энэ бол ташаа мэдээлэл. Учир нь, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсын 28 лабораторид шалгалт хийгээгүй. Өнгөрсөн 2016 онд 22 лаборатори шалгаруулж, B, C вирусыг илрүүлэх шинжилгээ хийх эрхийг олгосон байдаг. Энэхүү 22 лаборатори Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээтэй ажилладаг. Бичээд байгаа 28 лаборатори 90 мянган хүний шинжилгээг буруу гаргасан тухай асуудал байхгүй. Энэ талаар ирэх баасан гарагт мэдээлэл хийх болно" гэх тайлбарыг өглөө.

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хүрээнд элэгний В,С вирусийг илрүүлэх, тоолох шинжилгээг 28 лаборатори авч, вирусийн эсрэг 5 төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан. Гэтэл 28 лабораторийн 13 нь ЭМЯ-ны шалгалтад тэнцээгүй, мөн ДЭМБ-аас авсан шалгалтад лабораториудын 70 хувь нь бүдэрсэн төдийгүй вирусгүй иргэний шинжилгээний хариу вирустэй гэж гарсан гэх мэдээллүүд зарим хэвлэлд гараад байгаа юм.

"Монголын Лабораторийн нэгдсэн сүлжээ" ТББ, "Оном" сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар олон нийтийн сүлжээгээр дараах 15 лабораторийг чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон гэж мэдээлсэн билээ.

Хаппи веритас лаборатори
Ай Ти лаборатори
Итгэл лаборатори
Онкоген лаборатори
Гэгээн ар үр эмнэлэгийн лаборатори
Евростандарт лаборатори
Мобио лаборатори
Протлаб лаборатори
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори
Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн лаборатори
Дермамед ЮБИ нэгдсэн лаборатори
Гялс анагаах ухааны төвийн лаборатори
Мед аналитик лаборатори
Экспресс оношилгооны тѳвийн лаборатори
Эрүүл мэндийн даатгалын ерѳнхий газар эдгээр 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, улмаар “Хаппи веритас”, “Ай Ти” болон “Итгэл” лабораториудад 1.5 тэрбум гаруй төгрөгийн торгууль, акт тавьсан гэх мэдээлэл байгаа юм.




“BONUS BOOST” BSB-д

10 цагийн өмнө