ЦЕГ: Авилгал нэхсэн гэх хурандаа Б.Цогтбаярыг шалгана

ЦЕГ: Авилгал нэхсэн гэх хурандаа Б.Цогтбаярыг шалгана

Өчигдөр /2020.01.21/ ЦЕГ-ын алба хаагчид, хууль сахиулагчдын хотхоныг барьж буй Бавгар ХХК-ны захирал Х.Оюун ноцтой мэдээллийг нийтэд ил болгосон. 

Тэрээр “ЦЕГ-ын хурандаа нар барилгын мөнгөнөөс 927 сая төгрөгийг арматур буулгасан нэрээр хувьдаа завшсан. Үүгээр ч зогсохгүй хоёр пентхаус, 30 ширхэг байр нэхсэн” талаар мэдэгдэж санхүүгийн баримт нотолгоог үзүүлсэн.

Тэгвэл өнөөдөр ЦЕГ-аас авилга нэхсэн гэх хурандаа Б.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлж шалгахаар болжээ.

Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Болд хэлэхдээ “2015 оноос "Бавгар групп" ХХК цагдаагийн алба хаагчидтай гэрээ байгуулан орон сууц, барих үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хэвлэлд гарсан мэдээлэлтэй холбогдуулан Цагдаа, Дотоодын Цэргийн Нэгдсэн Сургалтын Төвийн дарга, хурандаа Б.Цогтбаярыг ажлаас нь чөлөөлж, сахилга ёс зүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгахаар ажлын хэсэг байгуулсан. "Бавгар групп" ХХК-ийн зүгээс авлигатай тэмцэх газарт баримт материалаа өгчихсөн байгаа гэж мэдээлсэн. Бид ч шалгалтын ажлаа хийж гэмт хэргийн шинжтэй бол авлигатай тэмцэх газар шилжүүлнэ” гэлээ.

Б.Сарангэрэл