Хуурамч шатахуунаас болж  жилд 50-60 тэрбумын хохирол учирж байна гэв

Хуурамч шатахуунаас болж  жилд 50-60 тэрбумын хохирол учирж байна гэв

   Өнөөдөр Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Албан журмын даатгагчдын холбоо, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо хамтран жолоочийн албан журмын даатгалын асуудлаар  мэдээлэл хийлээ. Шатахуун импортлогчид хуурамч шатахуун түгээж буйгаас болж тээврийн хэрэгсэлтэй иргэд ,аж ахуйд жилд 50-60 тэрбумын хохирол учирж байгааг холбогдогч талууд мэдээллэсэн юм. Өмнө нь хуурамч шатахуунтай холбоотой мэдээлэл их гарж байсан ч Засгийн Газараас дорвитой арга хэмжээ аваагүй юм.

 “Монгол Улсын газрын тосны жилийн хэрэглээ 1.86 сая тонн. Үүний 70 хувийг дизелийн түлш эзэлж байна. Харин газрын тосны нэмэлт бүтээгдэхүүн жилд 200-250 мянган тонн орж ирж байна. Энэ нь нийт газрын тосны хэрэглээний 15-18 хувийг эзэлж байгаа юм. Ингээд тооцвол таван машин тутмын нэг нь газрын нэмэлт бүтээгдэхүүнээр явж, эвдэрч байна. Шатахуун импортлох тусгай зөвшөөрөлтэй 15 компани бий. Эдгээр компани ч газрын тосны нэмэлт бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа.  Газрын тосны татварыг чөлөөлснөөр энэ төрлийн  нэмэлт бүтээгдэхүүн орж ирэхгүй болно” хэмээн “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо”-ны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр мэдээллээ.

Мөн Албан журмын даатгагчдын холбооны Гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав  “Зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 15-17 орчим тэрбум төгрөгийн хохирол учирдаг. Үүнийг жолоочийн хариуцлагын даатгалын хураамжаас төлж байна. Энэ нь нийт хураамжийн 50 орчим хувь. Харин үлдсэн хэсгийн зарцуулалтын мэдээллийг ил тод болгож, хариуцлагатай жолоочдыг урамшуулах хэрэгтэй” гэсэн юм. Түүнчлэн хуурамч шатахууны талаарх асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа тул цаашид тэмцэхээ байгууллагууд илэрхийллээ.

Н.АНУ




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө