ВИДЕО: Болгарын элчинд яригдаж буй Ц.Цэнгэлийн “Англи хэл”-ний мэдлэгийг иргэд шүүмжлэв

ВИДЕО: Болгарын элчинд яригдаж буй Ц.Цэнгэлийн “Англи хэл”-ний мэдлэгийг иргэд шүүмжлэв

Засгийн газрын өчигдөр /2020.01.22/-ийн хуралдаанаар 11 улсад суух Элчин сайд нарын томилгоог хэлэлцэн дэмжиж, эдгээр нэр дэвшигчдийн нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болсон. Эдгээр албан тушаалтнууд дотор  одоогийн Байгаль орчин, аялал жуучлалын яамны төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэлийг Болгар улсад суух элчин сайдаар томилуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөн барьсан билээ. 

Тэгвэл өнөөдөр Ц.Цэнгэлийн “Англи хэл”-ээр цаас харан уншиж байгаа бичлэг тархаж, түүний боловсрол элчин сайдаар томилогдоход гологдож байгаа тухай иргэд шүүмжилж байна.

Тухайлбал нэгэн иргэн “Цэнгэл гуай сайхан уяач, тогтуун зөөлөн хүн. Залууст төрөө даатгаад морьдоо эргэж тойрсон шиг амрахгүй яав даа. Англи хэл бол хөгжлийн түлхүүр. Зөвхөн энэ шалгуурыг тавихад л төр нэлээн чадваржиж, үнэнгээсээ цэвэрших юм байгаан. Даанч намууд хав харанхуй” хэмээн шүүмжилжээ. 




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө