Налайхын замын хурдны дээд хязгаар 80 км/цаг болгох үүрэг өгчээ

Налайхын замын хурдны дээд хязгаар 80 км/цаг болгох үүрэг өгчээ

Ашиглалтад ороод удаагүй байгаа Налайхын замд хурд хэтрүүлсэн зөрчил гарсаар байгаа юм. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын захирагч С.Амарсайхан Налайхын авто зам дагуух тэмдэг тэмдэглээг шинэчлэх үүрэг өгчээ. Мөн хурдны дээд хязгаарыг 80 км/цаг болгож, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. 

Үүний дагуу тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон дээд хязгаараас 50 хүртэлх хувиар хэтрүүлэн зорчвол Зөрчлийн хуулиар 50 нэгж буюу 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах юм байна.

Харин 50-с дээш хувиас хэтрүүлсэн тохиолдолд 50 мянган төгрөгөөр торгохын дээр жолоочийн зургаан сар жолоодох эрхийг хасна.