Н.Номтойбаяр: Талийгаачийн ар гэрийхэн намайг зохион байгуулалттайгаар гүтгэж байна

Н.Номтойбаяр: Талийгаачийн ар гэрийхэн намайг зохион байгуулалттайгаар гүтгэж байна

Өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ЦЕГ-ын дарга С.Баатаржавд гомдол гаргасан тухайгаа мэдэгдлээ.

Учир нь 2019 оны  арваннэгдүгээр сарын 11-нд “Ноцтой мэдээ”  сонинд “АПУ-ийн Г.Батхүүтэй ширүүн маргалдаж буй бичлэг УИХ-ын гишүүн Номтойбаярыг шорон луу түлхэж магадгүй” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Үүнийг хэний захиалгаар хийсэн болохыг судалж хэд хэдэн мэдээлэл олсон, үүнд нь  АПУ компаний эздийн хамаарал бүхий этгээдүүд миний эсрэг хамтарсан тухай баримтуудыг Цагдаагийн Ерөнхий Газарт тайлбар мэдүүлэгтэйгээр явуулна гэлээ.

Тэрээр талийгаач Г.Батхүү агсны хүүхдүүдийн хийсэн хэвлэлийн мэдээний талаар дурдахдаа “Талийгаач Б-ийн ар гэрийхэний зүгээс намайг гүтгэхээс гадна онц хүнд гэмт хэрэгт алуурчин болгож гүтгэх үйлдлийг зохион байгуулалттайгаар явуулсан. Энэ бол ямар утгатай үйлдэл гэдгийг та нар мэдэж байгаа байх. Хүүхдүүд нь энэ жил сонгуульд нэр дэвших гэж байгаатай холбоотой” хэмээсэн юм. Мөн цаашид өөрийгөө хууль зөрчөөгүй гэдгээ нотолно хэмээн мэдэгдлээ.