Засгийн газар Ухань хотоос иргэдээ авчрах асуудлаар хуралдаж байна

Засгийн газар Ухань хотоос иргэдээ авчрах асуудлаар хуралдаж байна

Монгол Улсын Засгийн газар Коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ээлжит бусаар өнөөдөр хуралдаж байна.

Мөн халдварын голомт Ухань хотод хөл хорионд орсон монголчуудыг эх оронд нь авчрах асуудлыг хэлэлцэж байгаа аж. 

Хуралдааны шийдвэрийн талаар 13.00 цагт Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлнэ. Хуралд Эрүүл мэнд, Гадаад харилцаа, Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, БСШУС-ын сайд, дэд сайд, хотын дарга оролцоно гэж Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлэв. 

БНХАУ-ын Ухань хотоос дэгдсэн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчнөөр тус улсад 1975 хүн халдварлаж, энэ өвчний улмаас 56 хүн нас баржээ. БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн хорооны мэдэгдэлд дурдсанаар, 324 хүний биеийн байдал тун хүнд байгаа аж. Монгол Улсын Онцгой комиссоос уг халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс ЕБС-иудыг хаагаад байгаа юм.