ОХУ-д коронавирус илрээгүй

ОХУ-д коронавирус илрээгүй

ОХУ-ын Эрхүү хотод коронавирусийн шинэ төрлийн титэм вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэж өчигдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. 

 Уг иргэн нь саяхан БНХАУ-ын Бээжин хотоос ирсэн БНХАУ-ын иргэн бөгөөд коронавирусийн халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрч, эмнэлэгт хүргэгдсэн. Түүнээс авсан шинжилгээг Новосибирск рүү илгээж, хариуг баттай болгохоор ажиллаж байгаа гэдгийг Вести агентлаг мэдээлсэн. 

Тэгвэл уг хүнээс коронавирусийн халдвар илрээгүй гэж тус улс мэдэгдлээ.