Их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл зогсоолоо

Их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл зогсоолоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас дөнгөж сая их, дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн үйл ажиллагааг 2020 оны гурадугаар сарын 02 –н хүртэл зогсоох шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр нэгдүгээр сарын 27-ноос эхлэн өмчийн хэлбэр харгалзахгүй бүх их, дээд сургууль, коллежи, МСҮТ-д үйлчилнэ.

Оюутнуудаа татаж авах, хилээр орж гарч байгаа зорчигч, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах эсэх зэрэгтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан бусад шийдвэрийн талаар Шадар сайд болон бусад холбогдох сайд өнөөдөр 13.00 цагт мэдээлэл хийнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-ын хамгийн сүүлийн мэдээгээр коронавирусийн халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас барааад байна. Эл өвчин анх БНХАУ-ын Ухань хотод бүртгэгдсэн бол эдүгээ дэлхийн 14 оронд тархаад байна. Голомтын бүс нь Монгол Улстай хил залгаа өмнөд хөрш болсон нь эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа бөгөөд ДЭМБ-аас Монгол Улсыг хил, гаальд тавих хяналтаа чангатгахыг мөн зөвлөөд буй.