НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сард багтаан олгоно

НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сард багтаан олгоно

Урьдчилсан тооцооллоор 2019 оны НӨАТ-ын буцаан олголт болгон 900 мянга орчим иргэнд 139 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор байна. Буцаан олголтыг энэ оны хоёрдугаар сард багтаан олгох аж. Мөн энэ жилээс эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгохоор болж, тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд шилжих аж.

Тус урамшууллыг хэзээ, хэрхэн олгох талаар Татварын ерөнхий газрын улсын байцаагч Э.Буд “Холбогдох журмын дагуу Татварын алба энэ сарын 15-ны дотор энэ онд буцаан олголт авах 912361 иргэний мэдээллийг Гааль, татвар санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс авч хянан шалгах ажиллагаа хийгдсэн. Энэ сарын 25-нд санхүүжилтийн саналыг Сангийн яаманд хүргүүлнэ. Сангийн яам ирэх сарын 31-ний дотор шийдвэрлэснээр өнгөрсөн оны урамшууллыг олгоно" гэжээ.