NBA-ын супер од Коби Брайант гэж хэн байв

NBA-ын супер од Коби Брайант гэж хэн байв

NBA-ын супер тоглогч Коби Брайант өөрийн хувийн нисдэг тэргээр зорчиж яваад АНУ-ын Калабассын ойролцоо уул мөргөн осолджээ. Түүнтэй хамт дөрвөн хүн явсан бөгөөд тэдний дотор Коби Брайантын төрсөн охин 13 настай Жианна явсан байна. Тэд бүгд амиа алджээ. Энэхүү харамсалтай явдалтай холбогдуулж NBA-ын ойрын өдрүүдийн бүх тоглолтуудыг цуцалсан байна.

-СУПЕР ОД КОБИ БРАЙАНТ ГЭЖ ХЭН БЭ-

Kobe нь АНУ-н Pennsylvania мужид хуучин NBA-н тоглогч Joe Bryant болон Pamela нарын отгон ганц хүү болж 1978 оны наймдугаар сарын 23-нд төрсөн, Африк-Америк гаралтай бөгөөд ахлах сургуульд байхаасаа сагсан бөмбөгийн од болж гялалзсан нэгэн юм. Түүнийг 6 настай байхад аав нь зодог тайлж Итали руу гэр бүлээрээ нүүж жижиг багт тоглох болсон учир Коби унаган Итали хэлтэй байв.

Мөн тэрээр АНУ-д буцаж ирээд 17 наснаасаа эхлэн 2016 онд зодог тайлах хүртлээ NBA-д тоглосон юм.  

Тэрээр эхнэр Vanessa-тайгаа 2001 онд гэрлэсэн бөгөөд Kobe 21 настай байхдаа 17 настай ахлах сургуулийн бүжигчин охин Vanessa-тай үерхэж эхэлж байдаг. Тэдний хуримд Kobe-ийн аав ээж эгч нар, хамаатнууд нь оролцоогүй. Шалтгаан нь тэр дэндүү эрт тэгээд Африк-Америк биш бүсгүйтэй гэрлэж байгаад байв. Ингээд гэр бүлийнхнийх нь эсэргүүцэл тэдний том охин 2003 төрснөөр өндөрлөсөн ч харилцаа нь хэцүү байсаар дуусчээ. Мөн 2015 онд Kobe төрсөн эхтэйгээ бага насны эдэлж хэрэглэж байсан зүйлсийнхээ үнэ цэнийн асуудлаар шүүхдэлцэж байсан юм.

Kobe-н амьдрал тийм дардан сайхан байгаагүйг эндээс харж болно. Мөн тэрээр 2003 оны зун Colorado мужид зочид буудлын ажилтан 19 настай эмэгтэйг хүчиндэж баривчлагдаж байв. Гэхдээ тэрээр ямартай тус хэргээс мултарч чадсан юм. Түүний эхнэр 2006 онд  хоёр дахь охиноо өлгийдөн авсан нь аавтайгаа хамт сая амиа алдсан Jeanna байсан юм.

Мөн 2011 онд эхнэр Vanessa нь түүнээс салах өргөдлөө шүүхэд өгсөн ч хосууд 2013 онд буцаж эвлэрсэн. АНУ-д гэр бүл салалтын, ялангуяа дундаа их хөрөнгөтэй олон хүүхэдтэй гэр бүлийн салалтын хэрэг маш удаан шийдвэрлэгддэг ба энэ нь аль болох эвлэрүүлэх зорилготой байдаг. Ингээд хосууд 2016 онд гурав дахь охиноо өлгийдөн авсан бол 2019 оны зургаадугаар сард дөрөв дэхь бяцхан охиноо өлгийдөн аваад байсан юм.