БНХАУ: Цагаан сарын амралтыг ирэх сарын 2-ны өдөр хүртэл сунгав

БНХАУ: Цагаан сарын амралтыг ирэх сарын 2-ны өдөр хүртэл сунгав

БНХАУ-д дэгдээд буй коронавирусийн шинэ төрлийн халдвараар өвчилсөн хүний 2700, сэжигтэй тохиолдол 5794, амиа алдсан хүний тоо 80, эдгэрсэн тохиолдол 51 болсон талаар тус улсын өглөөний мэдээлэлд дурджээ. 

ӨВЧИЛСӨН ХҮНИЙ ТООГ ДЭЛГЭРҮҮЛЖ ҮЗВЭЛ

  • Хятадад 2454
  • Хонгконг 8
  • Макао 5
  • Тайван 4
  • Азийн бусад орнуудад 26
  • Европ 3
  • АНУ, Канад 6
  • Австралд 4 тохиолдол бүртгэгджээ

БНХАУ-д халдварт өвчний эсрэг тэмцэх, халдварын тархалтаас сэргийлэхийн тулд Цагаан сарын албан ёсны амралтыг хоёрдугаар сарын 2-ны өдөр хүртэл сунгажээ.  Үүнээс үзвэл манай урд хилийн боомтууд мөн 2-р сарын 3 хүртэл ажиллахгүй байх магадлалтай байгаа юм.  

ЭХ СУРВАЛЖ: Синхуа агентлаг




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө