Увс аймгийн Цагдаагийн газрын даргыг албан тушаалаас нь чөлөөлжээ

Увс аймгийн Цагдаагийн газрын даргыг албан тушаалаас нь чөлөөлжээ

Увс аймгийн хоёр сумын цагдаагийн алба хаагчид хүүхэд хүчиндсэн, насанд хүрээгүй хүүхдийг жирэмсэн болгосон хэрэгт холбогдсон билээ. Мөн тус аймгийн цагдаагийн газрын даргатай холбоотой мэдээллүүд гарах болсон.

Үүнтэй холбогдуулан, Цагдаагийн ерөнхий газрын Есзүйн хорооны шалгалт очиж, аймгийн Цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Ч.Лхагвадоржийг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Харин түүний оронд тус газрын Эрүүгийн тасгийн дарга, Дэд хурандаа Б.Мөнхбатыг томилсон аж.      




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө