Коронавирусийн халдвараар 2744 тохиолдол бүртгэгдэж, 106 хүн нас баржээ

Коронавирусийн халдвараар 2744 тохиолдол бүртгэгдэж, 106 хүн нас баржээ

БНХАУ-ын Ухань хотоос эхлэн дэгдсэн шинэ төлийн коронавирусээр халдварласан нийт хүний тоо өнөөдрийн /2020.01.28/ байдлаар 2 мянга 744-т хүрч, 81 хүн нас бараад байна. Үүнээс хамгийн залуу тохиолдол болох есөн настай охин тус улсын Бээжин хотод бүртгэгджээ.

Нас барсан 81 хүний 76 нь халдварын голомт болох Хубэй мужид тохиолдсон гэдгийг хэвлэлүүд онцолж байна. Үүний дээр өчигдөр /2020.01.27/ Бээжин хотод тус вирусийн халдварын улмаас өвчтөн амь үрэгдсэн анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар Ухань хотод 3 мянгаад иргэн хөл хорионд ороод буй тухай Хятадын засгийн газар мэдээллээ.

Олон улсын хувьд: Тайланд, Хонг Конгод тус бүр найм, АНУ, Тайван, Австрали, Макаод тус бүр тав, Сингапур, Япон, Өмнөд Солонгос, Малайзад тус бүр дөрөв, Францад гурав, Канад, Вьетнамд тус бүр хоёр, Непал, Камбож, Германд тус бүр нэг тохиолдолтой байна. Харин БНХАУ-аас гадна нас барсан тохиолдол хараахан бүртгэгдээгүй байгаа юм.