М.Нургул: Чоно руу дайрч байхдаа нөхрөө л бодож байсан

М.Нургул: Чоно руу дайрч байхдаа нөхрөө л бодож байсан

Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Улаанчулуу багийн малчин И.Серикбол руу энэ сарын 23-нд галзуурсан чоно дайрч, эхнэр нөхөр хоёр аюулгүй болгосон тухай мэдээлэл гарсан билээ. Болсон явдлыг тодруулбал, И.Серикболын хот руу орсон галзуурсан чонотой тулалдаж байхад, түүний эхнэр М.Нургул гурилын элдүүр, сүхээр цохиж аюулгүй болгосон байдаг.

Тэгвэл Өдрийн сонины өнөөдрийн дугаар И.Серикболын эхнэр М.Нургул энэхүү явдлын талаар ярилцлага өгчээ. Тэрээр “Энэ сарын 23-ны өглөө 5:30 цагийн орчимд гадаа манай гөлөг хуцаад байлаа. Нөхөр гөлөгийг үхэр мөргөчхөв үү дээ гээд босоод гарсан. Гэтэл удалгүй нөхөр муухай орилоод унасан. Би ч сандарсандаа орноосоо үсэрч босоод гарлаа.

“Юу болов оо” гээд гэрээсээ орилтол “Энд цагаан юм байна” гэчхээд удалгүй “Чоно барьчихлаа, туслаарай. Цохих юм олоод ир” гэлээ.

Би буцаад гэртээ гүйц ороод хамгийн түрүүнд гурилын элдүүр санаанд орж шүүрээд гарсан. Нөхөр дээрээ яваад очтол намайг “Толгой руу нь цохь” гээд орилж байлаа. Би цохисон. Нэг цохилоо, хоёр цохилоо. Элдүүр мод маань хугараад өгсөн. Нөхөр “Алчхаар өөр юм олоод ир гээд орилж байна. Түлээний сүх санаанд орлоо, гүйж очоод аваад иртэл нөхөр маань “Битгий ай. Би сайн барьчихсан байгаа. Толгой руу нь цохь” гэж байна. Тэр ёсоор нь болгоод хэд, хэд цохисон чинь муужраад унаад өгсөн” хэмээн өгүүлжээ.

Тус үйл явдлын үеэр түүний нөхөр Серикбол чонын хоёр чихнээс нь чанга атгаж, эргүүлээд дээр нь дараад суучихсан байжээ. Мөн тэднийг алдаршуулах болсон талаар Баян-Өлгий аймгийн удирдлагууд ч Өдрийн сонины өнөөдрийн дугаарт ярилцлага өгчээ.




ЭМГЭНЭЛ

1 цагийн өмнө