БАРИМТ: Цэцэрлэгийн эрхлэгчийн хууль бус үйлдлийг багш нар нь илчиллээ

БАРИМТ: Цэцэрлэгийн эрхлэгчийн хууль бус үйлдлийг багш нар нь илчиллээ

Хан-Уул дүүргийн 16-р хороо, 223-р цэцэрлэгээс халагдсан 27 багш нэгдэж, тус цэцэрлэгийн эрхлэгч Г.Тунгалагийн эсрэг гомдол гаргасан байна. Тэд гомдлоо өнгөрсөн арванхоёрдугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд хүргүүлжээ. Багш нар мөн цэцэрлэгийн эрхлэгч Г.Тунгалагийг шалгуулахаар Боловсролын яам, нийслэлийн боловсролын газар, АТГ-т ч өмнө нь өргөдөл өгсөн байна. Гэтэл АТГ-аас тэдний гомдлыг шалгаагүй тул дахин гомдол гаргаснаар АТГ-аас тус хэргийг шалгаж эхэлжээ. Мөн БШСУЯ-ны Төрийн нарийн бичигийн даргад ч энэхүү асуудлын тухай гомдол хүргэгдээд байгаа ажээ. 

Ажлаасаа халагдсан багш, ажилтнуудын хэлж буйгаар

ЭРХЛЭГЧ Г.ТУНГАЛАГ НЬ:

  1. Шинээр томилогдож байгаа ажилчдаас хандив нэрээр мөнгө авдаг. Сонгон шалгаруулалтаар тэнцэж орсон багш ч мөнгө өгдөг. Хамгийн сүүлд 2019 оны 8 сард багш Э-ээс ажилд ороход 500,000 төгрөг дансаар авсан.
  2. 2015-2016 оны хичээлийн жилд хураасан эцэг эхчүүдийн хандивийн мөнгө 15.496.324 төгрөгийг зарцуулсан талаар тайлан мэдээ байхгүй.
  3. 2016 оны хавар хүүхэд тус бүрээс 25000 төгрөг хурааж авсан боловч зарцуулалт нь “А” байрны төмөр хашаанаас хэтэрсэнгүй. /Уг хашааг хаягдал төмөрөөр мөн туслах багшийн нөхөрөөр үнэ төлбөргүй хийлгэсэн.
  4. Жил бүр эмчийн хэрэгцээнд яаралтай тусламжийн эм тарианы төсвийг хэрэгцээнд нь зарцуулж байгаагүй эмчид яаралтай тусламжийн ком авсан гэж  худлаа баримт бүрдүүлсэн.
  5. 2019 оны 3 сард Хүүхэлдэйн театрын тайз хийнэ гэж ажилчдаас мөнгө татаж ажилчдаар  хийлгэсэн боловч 2018 оны 12 сард төсвөөс 1,000,000 төгрөгний тушаал гаргаж хувьдаа завшсан.  /Баримт бий.../
  6. 2017 он 2018 он 2019 оны 3-р сард гимнастикийн тэмцээнд жил бүр  30 хүүхэд  оролцуулдаг. Энэ нь хүний хүүхэдээр бизнес хийх нэг арга нь болсон.  Нийт 5 жилийн хугацаанд 150  хүүхэдээс хувцас хийлгэхээр 80,000-100,000 төгрөгийг  тогтмол авдаг. Тус мөнгөөрөө хямд даавуу авч эцэг эхчүүдээр  1ш-ийг нь 20,000-25,000  хийлгэдэг.  3 жилийн хугацаанд нийт 150хүүхэд *80,000=12,000,000 /Баримт бий.../
  7. Жил бүр 8 сард хүүхдийн цагаан хорхой,  шинжилгээг Нисэхэд байрлах “Ану” тод лаборатори 2500₮ хийдэг шинжилгээг 5000 төгрөгөөр хийлгэж 1 хүүхдээс 2500*300=750,000 төгрөг завшдаг.
  8. Мөн цэцэрлэгийн 2 байрны гаднах гэрэлтүүлэг/ лед /-4,000,000₮ хийлгэсэн гэсэн тайлан гаргасан нь одоогийн ханшнаас 4 дахин их байна. /Баримт бий/
  9. Өөрийн тойрон хүрээлэгч зарим нэг ажилчдыг улирал бүр цалингийн 45% иар урамшуулал олгодог. Цалингийн цэсээс үзэж болно. /Баримт бий
  10. 2019 оны намар нэр бүхий багтай хоёр бэлтгэл ангийн эцэг эхчүүдийн мөнгөөр 00 өрөөг тохижуулсан. 3,400,000₮ Эрхлэгч Тунгалаг нь өөрийн хамсаатан “Өгөөмж бүрд” гэх компаниар хийлгэсэн гэж худлаа гэрээ хийж төсвөөс 5сая  гаруй төгрөг завшсан. Энэ материалыг Гуанжаас захиалж  авчруулсан /Баримт бий/.
  11. 2019 оны намар багш Э-г халсан даруй өөрийн гарын хүнээ ажилд авч хүүхэд тус бүрээс 50,000 хурааж ангид дрож, ,ус цэвэршүүлэгч, тоглоом авахуулан анги тохижилт хийлгэсэн. Дараа нь эрхлэгч нь өөрийн зүгээс гэж хэдэн тоглоом авч өгсөн. Мэдээж төсөвтөө ангид дрож, тоглоом авсан гэж тайландаа тусгасан./Баримт бий/
  12. 2018 оны намар эцэг эхчүүдийн нийлж авсан дрожыг цэцэрлэг орлогоор бүртгэж мөнгийг хувьдаа завшсан. “Ананд гүн” ХХК гэх өөрийн хамааралтай газраас авдаг. /Баримт.../
  13. Мөн бусад бүлгийн эцэг эхчүүдийн хандивын мөнгөөр авсан хивс , ус цэвэршүүлэгч , тоглоомыг орлогоор авч төсвийн мөнгөөр авсан болгож санхүүгийн тайлан гаргадаг.  /Баримт бий/
  14. 2018 оны 12 сард 100*17,500 цагаан хэрэглэл гэж 1,750,000 төгрөг гэж тайланд тусгасаныг нярав Б- нь мэдээгүй тийм юм аваагүй гэж хэлэв хаврын хөрөнгийн тооллогын комисс илрүүлэв. /Баримт бий/
  15. Эрхлэгч Г. Тунгалаг нь 5 жилийн хугацаанд ажилчдын ар гэр гачигдалд санхүүгийн тусламж өгч байгаагүй төдийгүй 2015 онд тогооч О-ийн гэр шатахад ХУД-с тусламж нэрээр 1,400,000₮ авч өгчөөд 700,000₮ нь өөрөө авсан .
  16. 2019 оны 4 сард Бэлтгэл Б бүлгийн А хүүхэлдэй урлагийн наадмаас шилдэг эрэгтэй дүрээр шалгарч 200,000₮ шагнагдаж мөнгө нь цэцэрлэгийн дансанд орсныг 100,000₮ нь авах гэж багш эцэг эхэд дарамт учруулсан .
  17. 2019 оны 5 сард Бэлтгэл ангийн  мантожийг 20,000₮-р хийлгэх байсныг зурагчинтай тохирч 25,000₮ болгож дундаас нь 5000₮ авч өг гэж 2 багшийг нь утас мессежээр дарамталсан.
  18. Хамт олны аялал зугааллаганд явах үед гайгүй үнэтэй архи, дарс, илүү гарсан мах зэргийг авдаг. Дарга хүний ёс зүй байхгүй, хамт олны уур амьсгалыг эвддэг.
  19. Цэцэрлэгийн засвар үйлчилгээнээс илүү гарсан бүргэд хаалга, 6 ширхэг нүүр гарын тосгуурыг зарж цэцэрлэгтээ өөр юм авна гэх нэрээр зарж хувьдаа авсан байсан.
  20. Бэлтгэл бага Б бүлгийн Ү гэх хүүхдийг дарамталсаар байгаад хасаарай гэж Э багшид удаа дараа хэлж байсан. 2 настай хүүхэд дарамтлуулж байгаа үгүйгээ мэдэхгүй маш хэрцгий мөнгөөр орсон хүүхдүүдийг ээлжлэн хасаж дараагийн хүүхдээ авдаг.
  21. Бага Б бүлгийн 2 багш болох Э, А нарыг хэл амаар доромжилон дарамталсаар ганцхан сар ажиллуулаад ажлаас нь чөлөөлж үндсэн багшаар Д, туслах багшаар И нарыг томилсон. Туслах багш И нь 11 сарын эхээр хүүхэд зодож Хан-Уул дүүргийн цагдаагийн 2-дугаар хэлтэс дээр торгуулах арга хэмжээ авсан боловч одоо болтол тус багш бага ангид багшилсаар байна. И бага ангийн багш байх ёс зүйн хувьд тохирохгүй хүүхдүүдтэй маш бүдүүлэг харьцдаг.
  22. Хүүхдийн орон тоо байх хэмжээнээс хэтэрсэн байхад манай анги танхим 1 анги 25-30м2 40-55 хүүхэд хэтэрхий ачаалалтай ангидаа багтахгүй байхад хандив нэрээр 500,000-1,000,000 төгрөгөөр хүүхэд авч ачааллыг эрс нэмэгдүүдэг. Хүүхдээс мөнгө авахдаа багш Б багшийн ... тоот дансанд барааны үнэ нэртэй хийсэн. /Баримт бий/
  23. 2019 оны 05 дугаар сарын 28-нд ажилчдаар гарын үсэг зуруулсан боловч Эрхлэгч нь өөрийн хүмүүстэйгээ ажлын байранд архидан согтуурхсан. / Баримт бий/
  24. Эрхлэгч Г.Тунгалаг нь танил талаараа дамжуулан хүүхэд цэцэрлэгт оруулан мөнгө авсан талаараа бичсэн чатыг мөн хавсаргав. Энэ нь 500,000 төгрөг авч хүүхэд оруулсан бөгөөд тухайн хүүхдийн эцэг эхийг хэл ам гаргахгүй байхыг сануулж байгаа талаар бичсэн байна. /баримт бий /
  25. Эрхлэгч Г.Тунгалаг нь Хан-Уул дүүргийн боловсролын газрын дарга байсан Чимэгээтэй уялдаа холбоотой байж 223-р цэцэрлэг дээр Дарга Чимэгээгийнхээ хонины ууцыг хүртэл чануулж байсан.
  26. Эрхлэгч Г.Тунгалаг нь өөрийн шүтдэг шашны хамгаалалт болох бөөгийн олсыг тус цэцэрлэгийн үүдэнд байрлуулсан байдаг. /Баримт бий/
  27. 2018 оны 12 сарын 14-нд ус цэвэршүүлэгч авсан гэж бүртгэсэн.тус ус цэвэршүүлэгчийг ангийн эцэг эхчүүд авсан. /баримт бий/
  28. Тус цэцэрлэгийн хүүхдийн орон тоо нэг ангид 25 хүүхэд байх ёстой боловч эрхлэгч Г.Тунгалагийн арын хаалганы 2 бүлэгт нийт 20 гаруй хүүхэд байх бөгөөд хүүхдүүд нь унтлагын цагаараа ангидаа багтдаггүй. /Баримт бий/
  29. Ажилчдаа байнга ажлын байрны дарамт үзүүлж мессежеер дарамталдаг. Ямар ч дарга хүний ёс зүй байхгүй. Давраад байгаарай, чадахгүй бол болиоч, зайлаач, ажилтай чинь ярина гэх мэт мессежүүдийг байнга ажилчид руугаа удаа дараа бичдэг. /Баримт бий/
  30. Хүүхэд тус бүрт нэг хавтасыг 3000₮*63=189,000 төгрөгөөр хувийн хавтас гэж бүртгэсэн. Гэтэл тус хувийн хавтасыг бүх хүүхдийн эцэг эхчүүд өөрсдөө авчирч өгсөн байдаг. 2018 оны бага 2 бүлгийн эцэг эхчүүд болон 2019 онд шинээр элссэн шинэ хүүхдүүдийн эцэг эхчүүд бүгд өөр өөрсдөө авчирсан. /Баримт бий/

-БАГШ АЖИЛЧИД АЖЛААС ХАЛАГДСАН ШАЛТГААНАА ХЭЛЭХДЭЭ-

Ихэнх ажилчдыг зуны амралтаар нь өөрт нь мэдэгдэлгүй ажлаас нь чөлөөлж, халагдах тушаалыг нь шуудангар явуулж байжээ. Мөн мөнгө авч ажилд оруулдаг бөгөөд хавар хүүхдүүд амрах үеэр ажлаас гарах өргөдлөө өг хэмээн дарамталж байсан гэж ажилчид ярьж байна. Тухайлбал, ажлаас халагдсан багш нарын ихэнх нь 400-500 мянган төгрөгийн хахууль өгч байж ажилтай болж байснаа АТГ-т өгсөн өргөдлөө дурдсан байна.

Ганц жишээ хэлэхэд, амралт зугаалгын үеэр архи уугаагүй, алчуурандаа архи шингээсэн, бүжиг бүжиглэсэнгүй гэх мэт шалтгаан хэлж ажлаас халж байжээ. Мөн жижүүрээр ажиллаж байсан Т-г ээжийнх нь бие муудан ажил дээрээсээ гэнэт явсан хойгуур ажлаас нь чөлөөлсөн байна. Т-нь гэнэт явах шаардлагатайгаа ерөнхий нягтландаа хэлсэн боловч өөрт нь мэдэгдээгүй хэмээн загнасан байна. Гэтэл өөрөө ажлын байран дээрээ байгаагүй аж.

Мөн ажилчдаа халахдаа доромж үг ашигласан, харааж зүхсэн, ёс зүйгүй загнасан хэмээн багш нар хэлж байгаа юм. Тус цэцэрлэгийн эрхлэгч Г.Тунгалаг ажилчдыг хэрхэн халж байсан үйл явдлыг бид цувралаар хүргэх болно.




ЭМГЭНЭЛ

45 минутын өмнө