Коронавирусын эсрэг вакциныг хүн дээр туршихад дор хаяж нэг жил шаардагдана

Коронавирусын эсрэг вакциныг хүн дээр туршихад дор хаяж нэг жил шаардагдана

Хонконгийн эрдэмтэд коронавирусний эсрэг вакцин гарган авсан тухай БНХАУ-ын “South China Morning Post” сонин мэдээлжээ.

“Бид вакциныг гарган авсан. Гэхдээ амьтан дээр хэдэн сар, хүнд туршихад дор хаяж нэг жилийн хугацаа шаардагдана” гэж Хонконгийн их сургуулийн профессор Юэн Квок-Юнг мэдэгдсэн байна. 

Судлаачид ердийн ханиадны вакцинд коронавирусийн эсрэгтөрөгчийн гадаргын хэсгийг нэмж вакцинаа гарган авчээ. 

Шанхай хотын Тунжи их сургуулийн дэргэдэх Дунфан эмнэлэг болон Хятадын биотехнологийн “Stermina” компани хамтран  коронавирусний мРНК вакцин гарган авах төслийг эхлүүлсэн тухай урьд нь мэдээлжээ. Үүнээс гадна, Америкийн “Johnson&Johnson” компанийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Пол Стоффелс шинэ вирусний эсрэг вакциныг гарган авахаар идэвхтэй ажиллаж байгаагаа мэдэгдсэн бөгөөд вакцин нь ойрын хугацаанд бэлэн болж магадгүй байна.