“Хөшигийн хөндийн нисэх буудал” энэ оны дөрөвдүгээр сард албан ёсоор нээгдэнэ

“Хөшигийн хөндийн нисэх буудал” энэ оны дөрөвдүгээр сард албан ёсоор нээгдэнэ

Төв аймгийн нутаг дэвсгэр Хөшигийн хөндийд баригдсан нисэх онгоцны шинэ буудал барих бүрэн хэмжээний том төсөл өмнө нь манай улсад хэрэгжиж байсан удаагүй. Энэ утгаараа Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг барих төсөл монголчуудад томоохон туршлага болсон юм.

Япон Улсын 65.6 тэрбум иенийн хөнгөлттэй зээлээр уг байгууламжийг барьсан. Улс төрчдийн байнга очиж тууз хайчилж, шоу хийдэг энэхүү томоохон байгуулалт энэ оны Дөрөвдүгээр сарын 23 ны өдөр албан ёсоор нээлтээ хийж, олон улсын нислэгүүдийг хүлээж авахаар болжээ.