О.Баасанхүү: Улс төрийн тавцангаас арчигдахаасаа айсандаа сонгуулийн хуулиар туршилт хийх гэж байна

О.Баасанхүү: Улс төрийн тавцангаас арчигдахаасаа айсандаа сонгуулийн хуулиар туршилт хийх гэж байна

Өчигдөр МАН-ын бүлэг Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулсан хуулийн төслийн талаар хэлэлцэж 2020 оны сонгуулиар Монгол Улсыг бүхэлд нь нэг тойрог болгох саналыг дэмжсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ.

Тэрээр хэлэхдээ, “Хамгийн сүүлийн хошин шог “Найрамдал зуслангийн газар”-тай холбогдлоо. Зуслангийн газрыг бүгдийг нь хурааж аваад Найрамдал том газартай болчихно гэж бодож байна уу. Тийм биш.  Хэрэв хулгайтай тэмцэе гэвэл эхлээд Хавдар судлалын хашаанд дахь эмнэлгийн газрын асуудлыг эхлээд ярьсан нь арай дээр. Байшингаа 60 тэрбумаар шахах гээд бүтэхгүй болохоор 15 тэрбумаар түрээслэх гээд явж байна. Газрыг нь анх хоёр тэрбумаар зарсан асуудлаас эхлээд цэгцлэх зүйл их байгаа байх” гэлээ.

Мөн тэрээр “2020 оны сонгуулийг явуулах тухай олон хувилбар яригдаж байна. Та аль хувилбарыг дэмжиж байна вэ” гэсэн сэтгүүлчдийн асуултад, 

“Үндсэн хуулиас гурван зүйлийг засч болох ч, арвыг засч болохгүй. Ялсан нам нь дандаа дүрэм зохиодогоо больё. Одоо найм дахь удаагийн УИХ-ын сонгууль болох гэж байна. Найман янзаар өөрчлөх нь утгагүй хэрэг. Үүнийг Үндсэн хуулиндаа тодорхой заачих хэрэгтэй.

Мөн би МАН-д хандаж нэг зөвлөгөө өгье. Нэн тэргүүнд утаанаасаа салахын тулд дагавар хоттой болчих, дараа нь 60 тэрбумаасаа салчих. Тэгсний дараа сонгуулийн хуулиа хэлэлцвэл зохино. Өнөөдөр ахиад л сонгуулийн хуулиар туршил хийх гээд байна. Энэ туршилтыг боломжитой эсэхийг хэн тогтоогоод байгаа юм бэ. Улс төрийн тавцангаас арчигдахаасаа айсандаа сонгуулийн хуулиар туршилт хийх гэж байна. Судалгаагаар АН, МАН-ыг 70 хувь нь дэмжихгүй байгаа” хэмээлээ.