Хиймэл нууранд осолдсон уурхайчин залуугийн цогцсыг 13 дахь өдрөө хайж байна

Хиймэл нууранд осолдсон уурхайчин залуугийн цогцсыг 13 дахь өдрөө хайж байна

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Нарангийн гол гэх газар үйл ажиллагаа явуулдаг “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол” ХХК-д тавдугаар сарын 23-ны өдөр  ноцтой осол гарсан.

Тодруулбал, тус уурхайн ажилтан 29 настай эрэгтэй Б  хөрсний овоолго зөөж тээвэрлэн ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийх явцдаа “Хово 371” загварын  ачааны автомашинтайгаа уурхайн  ухаш буюу нуур руу унаж осолдсон билээ.

Одоогоор осолдсон ажилтны цогцсыг олоогүй байгаа бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зургадугаар сарын 2-ны байдлаар нуурын усыг шавхахын тулд ус татах хүчин чадалтай насосуудыг ашиглан нуурын усны түвшинг  нийт 9.5 метрээр бууруулжээ.

Улмаар нуурын шаврыг талбайд буулган буусан лаг шаварт эрэлч нохой ашиглан эрэн хайх ажиллагааг явуулж буй аж.