Коронавирусээс болж Азичуудыг гадуурхах үзэл ихэсчээ

Коронавирусээс болж Азичуудыг гадуурхах үзэл ихэсчээ

БНХАУ-д дэгдээд буй коронавирусийн эрчимтэй тархалт, цаг, минутаар өсөн нэмэгдэж буй тоо баримтаас болж дэлхий дахинд хүмүүс азичуудаас болгоомжлох, тэднийг гадуурхах хандлага ихэссэн байна. Энэхүү өвчлөл гарснаас хойш Сингапурт хэдэн арван мянган оршин суугч засгийн газраас Хятад үндэстнүүдийг тус улсад нэвтрэхийг хориглосон уриалгад гарын үсэг зуржээ. Мөн Өмнөд Солонгос, Вьетнамд бизнес эрхлэгчид хятад эх газрын үйлчлүүлэгчдийг хүлээж авахгүй гэсэн тэмдэгүүдийг байрлуулсан байна.

Ялгаварлан гадуурхалтад өртсөн азичууд #IAmNotAVirus, #JeNeSuisPasUnVirus (би вирус биш) хэмээх хаштаг хэрэглэн үзэл бодлоо цахим орчинд илэрхийлэх болжээ.

Торонтогийн хотын захын хороололд БНХАУ-аас саяхан буцаж ирсэн гэр бүлийн хүүхдүүдийг 17 хоногийн турш хичээлээс гадуур байлгахыг эцэг, эхчүүдэд шаарджээ.

Мөн аялал жуулчлал ихээр хөгжсөн хотуудын үйлчилгээний газруудад ч энэ хандлага хүчээ авсаар байгаа юм. Жишээ нь, Вьетнамын алдартай аялал жуулчлалын зоогийн газрын гадаа "Бид хятадуудад үйлчлэх боломжгүй” гэж бичсэн бол мөн тэнд байрладаг томоохон зочид буудал болох  “Danang Riverside” бямба гаригт вирусын улмаас Хятад зочин хүлээж авахгүй гэж мэдэгджээ.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр хуралдсан ДЭМБ-ийн зөвлөмжөөр БНХАУ-ын ард иргэдэд хүндэтгэлтэй хандахыг уриалсан билээ.