Л.Оюун-Эрдэнэ: Хилээр иргэдийн зорчих урсгалыг хязгаарлана

Л.Оюун-Эрдэнэ: Хилээр иргэдийн зорчих урсгалыг хязгаарлана

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр 12.00 цагт коронавирусын талаар хуралдсан. Мөн Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Үүний дараа Засгийн газраас УИХ-ын үдээс хойшхи чуулганд мэдээлэл өгөх юм.

ДЭМБ-аас олон улсад онцгой дэглэм тогтоосон. Үүнтэй холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газар хуралдаж буй нь энэ юм. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа. 

Тэрээр “ҮАБЗ-өөр хуралдсан асуудлыг дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Би хуралд оролцдоггүй. Нүүрсний тээвэрлэлт, хүнсний барааны тээвэрлэлт хэвээрээ. Харин хилээр иргэдийн зорчих урсгалыг хязгаарлана. Энэ асуудлаар одоо Засгийн газар ээлжит бусаар хуралдах гэж байна. Олон орон халдварын бүсээс иргэдээ татаж байна. Манай улс ч иргэдээ татахаар ажиллаж байна” гэв.