Ч.Улаан: Манай яам махны үнийг хянаж чадахгүй

Ч.Улаан: Манай яам махны үнийг хянаж чадахгүй

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Өнөөдрийн байдлаар махны дундаж үнэ 11.6 хувиар буюу 1,000-1,200 төгрөгөөр өссөн байна. Үүнийг нөөц бага, хөдөөнөөс орж ирэхгүй байгаа гэдэгтэй холбон тайлбарлаж байна.

Гэтэл үнэ өсөөд байгаа дээр хэн хяналт тавих вэ. ШӨХТГ-аас очоод анхааруулга өгдөг, торгож ч чаддаггүй. Торгох хууль эрх зүйн акт байдаггүй. Үнэ үндэслэлгүй нэмээд байгаа газруудтай хэн хариуцлага тооцох вэ.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цагаан сар дөхөж байгаа, коронавирусийн дэгдэлт өндөр байгаатай холбоотойгоор зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болсон. Бид ажиглаж байгаа. Энэ бол цаг хугацааны үзэгдэл. Хангамжид тасалдал гарах эрсдэл одоогоор алга. Махны нөөцийг боломжийн хэрээр бүрдүүлж байгаа. Махны үнэд манай яам л лав хяналт тавьж чадахгүй. Яагаад гэвэл бидэнд хангамж, үйлдвэрлэлийн асуудлыг л хариуцдаг. Судалгаа хийдэг. Үүнд ШӨХТГ хяналт тавих ёстой.

С.Жавхлан: Коронавирусээр дэлхий дахинд 170 орчим хүн нас барсан байна. Гэтэл Манай улсад хатгаагаар жилд 430 хүн нас барсан байна. Энэ үнэн юм уу. Амны хаалтаа ч бид өөрсдөө хийж чадахаа больсон байна. Намайг нэгдүгээр ангид ороход багш маань амны хаалт оёхыг зааж өгч байсан юм. Хүн л юмыг хийж байгаа ш дээ. Бид яагаад хийж чадахгүй байгаа юм?  

Болж бүтэхээрээ Монголоос зугтаадаг. Болохоо байхаараа Монгол руу гүйдгээ болих хэрэгтэй. Өвөлд ихэнх нь далайн эрэг дээр, усны шувуу шиг байдаг болж.

Д.Сарангэрэл: Маскыг монголдоо үйлдвэрлэх асуудлаар ярьж байгаатай санал нэг, дэмжиж байна. Бид өөрсдийнхөө нөөц боломжоор маскаа хангах боломж бий.