БНХАУ-д зорчсон гадаадын иргэнийг АНУ нутагтаа оруулахгүй гэжээ

БНХАУ-д зорчсон гадаадын иргэнийг АНУ нутагтаа оруулахгүй гэжээ

Бямба гарагийн байдлаар коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаагаар өвчилсөн хүний тоо 11700 давж, 259 хүн нас барлаа гэж БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан улсын хороо мэдэгдээд байна. 

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Дэлхий даяар онц байдал” зарлаад байна. Үүнтэй холбогдуулж манай улс ч БНХАУ-ын иргэдийн нутагтаа оруулахгүй байх, Монгол улсын иргэдийг ирэх сарын 2-ны өдөр хүртэл БНХАУ-д зорчихыг нь хязгаарлаад байгаа билээ. 

Тэгвэл АНУ мөн хориг арга хэмжээ авч эхэлжээ. Энэ тухай Монгол улсаас АНУ-д суугаа элчин сайд Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудастаа “АНУ эрүүл мэндийн онцгой байдал зарлаж, сүүлийн 14 хоногт БНХАУ-д зорчсон гадаадын иргэнийг нутаг дэвсгэртээ оруулахгүй гэж зарлалаа. АНУ руу зорчиж буй иргэд анхаарна уу” гэсэн мэдээллийг оруулжээ.