Ухань хотоос ирсэн нисэх багийн гишүүд, оюутнуудыг ХӨСҮТ-д тусгаарлаад байна

Ухань хотоос ирсэн нисэх багийн гишүүд, оюутнуудыг ХӨСҮТ-д тусгаарлаад байна

Засгийн газрын хуралдаанаас коронавирусын дэгдэлтийн голомтын бүс гэгдэж буй Ухань хотод байгаа Монгол улсын иргэдийг эх оронд нь авчирах шийдвэр гарсаны дагуу “МИАТ” компани БНХАУ-ын Ухань хот руу нислэг үйлдэн өчигдөр 31 иргэнийг авч ирсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл Ухань хотоос ирсэн 31 оюутнуудаас гадна, нисэх багийн гишүүд, инжeнeр тeхникийн ажилтан, эмч нар, Гадаад харилцааны яамны мэргэжилтэн зэрэг нийт 58 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан, шинжилгээ, хяналт тандалт хийж байгаа ажээ.

Учир нь тус халдварт өвчний далд үе 14 хүртэл хоног үргэлжилдэг гэсэн албаны мэдээлэл бий. Иймд тэднийг үйл явдлаас хойш 14 хоногийн хугацаанд тусгаарлах төлөвтэй байна. Сонирхуулахад, Улаанбаатар-Ухань чиглэлийн онгоцны даргаар Г.Баатарцогт, хоёрдугаар нисгэгч Б.Батманлай, Т.Эрдэнэ-Очир нар ажилласан гэсэн мэдээлэл бий. Харин бусад инженер техникийн ажилчид ямар хүмүүс байсан нь тодорхойгүй байна.