Улсын заан Б.Пүрэвсайханы “Үндэсний бөх”- өөр барилдах эрхийг сэргэжээ

Улсын заан Б.Пүрэвсайханы “Үндэсний бөх”- өөр барилдах эрхийг сэргэжээ

Допингийн эсрэг үндэсний төсвийнхөн 2017 оны арванхоёрдугаар сард 31 бөхчүүдээс допингийн гэнэтийн шинжилгээ автал улсын гарьд Ө.Бат-орших, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас допинг илэрч барилдах эрхээ хоёр жил хасуулсан юм.

Ингээд хоёр жилийн хугацаа нь дуусч байгаа учраас Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид хуралдаж улсын гарьд Ө.Бат-орших, улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нараас барилдах эрхийг өнгөрсөн сард сэргээжээ.  

Харин улсын заан Б.Пүрэвсайханы барилдах эрх хоёрдугаар сарын 1-нд сэргэнэ гэдгийг Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдсэн юм. Иймд түүний барилдах эрх өчигдөр сэргэсэн байна.




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө