Х.Нямбаатар нийслэлийн МАН-ыг удирдаж, У.Хүрэлсүх Хэнтийд, Л.Оюун-Эрдэнэ нийслэлд нэр дэвших үү

Х.Нямбаатар нийслэлийн МАН-ыг удирдаж, У.Хүрэлсүх Хэнтийд, Л.Оюун-Эрдэнэ нийслэлд нэр дэвших үү

УИХ-ын чуулганы Пүрэв гараг /2020.01.30/-ийн нэгдсэн хуралдаанаар 2020 оны УИХ-ын сонгууль нийт 29 тойрогтой байх бөгөөд орон нутагт 20, нийслэлд 9 тойрог байхаар баталсан. Мөн мандатын хуваарилалтыг хийхдээ нийслэлд 24, орон нутагт 52 мандат байхаар болсон бөгөөд нийслэлээс дөрвөн мандатыг хасаж, орон нутагт нэмсэн юм. 

-2020 ОНЫ ТОЙРОГ МАНДАТЫН ХУВААРЬ БАТЛАГДАВ-

Тухайлбал, өмнөх УИХ-ын сонгуулиудад нэг мандаттай байсан Булган, Говь-Алтай, Дундговь зэрэг аймгуудын мандатыг нэмэгдүүлж, хоёр мандаттай болгосон юм. Мөн Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн 6-р тойрог, Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн сонгуулийн 21-р тойрог болгон нэгтгэсэн. Харин Сонгинохайран, Баянзүрх дүүргүүдийг хороодоор нь хоёр хувааж сонгуулийн 22, 23, 27, 28-р тойргийг байгуулах юм. Иймд тус хоёр дүүргүүд тус бүрдээ сонгуулийн хоёр тойрогт хуваагдаж, аль нэг тойрог нь гурав, нөгөө нь хоёр мандат ногдох нь. Бусад аймаг болон нийслэлийн бусад дүүргүүд тус бүрдээ сонгуулийн нэг, нэг тойрог байхаар зохицуулсан байна.

-НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ХОРООГ Х.НЯМБААТАР 
УДИРДАЖ СОНГУУЛЬД ОРОХ УУ-

Мэдээж МАН ирэх сонгуульд ялах тоглоомын дүрмээ өөрсдөө зохино, бусад нь тэдний дүрмээр өрсөлдөнө. Харин нийт хүн амын 50 орчим хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын мандатыг цөөлж, 24 болгосон МАН-ын нэр дэвшигчид нийслэлд ялах магадлал бага тул ийм шийдвэр гаргасан гэж буй. Иймд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар энэ удаагийн УИХ-ын сонгуулийг өнжиж, Нийслэлийн МАН-ын хороог удирдаж УИХ, орон нутгийн сонгуульд ажиллана гэсэн мэдээлэл байна. Ингэсэн тохиолдолд Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаа түүнд өгөх юм.  

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ зэрэг МАН-ын зарим гишүүд нийслэлийн хүн ам ихтэй дүүрэгт өрсөлдөж магадгүй байгаа ажээ.

Тухайлбал Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүрэгт Д.Сумъяабазартай нэг баг болж өрсөлдөж ч магадгү байгаа аж. Харин нөгөөтэй 2016 оны сонгуулиар Хэнтий аймгаас парламентад сонгогдсон “Л.Оюун-Эрдэнэ энэ удаагийн сонгуульд Баянзүрх дүүрэгт өрсөлдөх бол, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт өрсөлдөхөөр болсон” гэсэн мэдээлэл ч байна. Ямартай ч МАН-ын лидер гэж хэлж болох зарим гишүүд нь нийслэлд өрсөлдөх төлөвлөгөө гарч байгаа бололтой.