БНХАУ-аас өөр улсад илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 178-д хүрчээ

БНХАУ-аас өөр улсад илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 178-д хүрчээ

Коронавирусний халдвар БНХАУ-аас гадна 26 улс орны нутаг дэвсгэрт бүртгэгдэж, нийт 178 тохиолдол илэрчээ. Үүнд Японд 20, Тайландад 19, Сингапурт 18, БНСУ, Хонконгт 15, Австралид 12, Герман, Тайваньд 10, Малайз, Макаод 8, АНУ, Вьетнамд 7 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна. Мөн Францад 6, АНЭУ-д 5, Канад, Итали, Их Британи, ОХУ, Энэтхэг, Филиппинд 2 тохиолдол бүртгэгдсэн бол Балба, Камбож, Шри Ланка, Финланд, Швед, Испанид тус бүр 1 тохиолдол бүртгэгджээ.