Тайландын эмч нар Коронавирусаар өвчилсөн эмэгтэйг 48 цагийн дотор эмчилж чаджээ

Тайландын эмч нар Коронавирусаар өвчилсөн эмэгтэйг 48 цагийн дотор эмчилж чаджээ

Тайландын эмч нар Коронавирусаар өвчилсөн 71 настай эмэгтэйг 48 цагийн дотор эмчилснээ зарлалаа. Тайландын Эрүүл Мэндийн яамны мэдээлснээр томуугийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг ДОХ-ын эмчилгээнд ашигладаг бүтээгдэхүүнүүдтэй хольж найруулан гаргаж авсан эмээ өвчтөнд уулгасан байна. Өвчтөн Уханьд байсан бөгөөд арван хоногийн өмнө коронавирусын халдвар авсан нь тогтоогдож биеийн байдал нь хүнд байсан ажээ. Харин энэхүү эмчилгээ хийгдсэнээс хоёр хоногийн дараа вирусын ул мөр байхгүй болж,  чөлөөтэй босч сууж чаддаг болсон байна.

Бангкокийн Ражавити эмнэлгийн эмч, доктор Криангсак Атипорванич хэлэхдээ “Өвчтөний биеийн байдал 48 цагийн дотор маш хурдан сайжирч шинжилгээний хариу эерэгээс сөрөг болж өөрчлөгдсөн. Бид өөр өвчтөнүүдэд үргэлжлүүлэн турших болно” гэсэн юм.

Одоогоор Тайландад коронавирусын 19 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд найман өвчтөн эдгэсэн бол 11 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Уг эмчилгээг Бээжингийн эмнэлэгүүд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд одоогоор үр дүн нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: CNN