Коронавирусын эсрэг баригдсан Хуошеншань эмнэлэг өнөөдөр ашиглалтанд оржээ

Коронавирусын эсрэг баригдсан Хуошеншань эмнэлэг өнөөдөр ашиглалтанд оржээ

Үхлийн аюултай коронавирусын халдварын голомт болох БНХАУ-ын Ухань хотод баригдсан Хуошэншань эмнэлгийн ажил ням гаригт дуусан өнөөдөр ашиглалтанд орлоо. Өмнө нь мэдээлж байснаар уг эмнэлэг нь 25 мянган метр талбайг хамарсан,  700-1000 ортой юм. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний баталсан тушаалаар зэвсэгт хүчний 1400 гаруй эмнэлгийн ажилтныг Ухань хотын Хуошэншань эмнэлэгт өвчтөнүүдийг эмчлэх үүргээр илгээжээ.

Эмнэлгийн ажилтнуудын ихэнх нь Бээжин хотын Сяотангшан эмнэлэгт SARS (Амьсгалын замын цочмог хам шинжтэй холбоотой хүнд хэлбэрийн коронавирус)  өвчин,  мөн Сьерра-Леон, Либери улсад Эбола вирус гэх мэт халдварт өвчний эсрэг тэмцэж явсан арвин туршлагатай аж.

Түүнчлэн эмнэлгийн гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтанд чиглүүлэх 15 мэргэжилтэн ажиллах юм. Коронавирусын эсрэг баригдаж буй хоёр дахь эмнэлэг Луйшеншан нь энэ лхагва гаригт ашиглалтанд орох бөгөөд 75,000 хавтгай дөрвөлжин метр талбайтай, 1600 өвчтөн хүлээн авах хүчин чадалтай ажээ.

Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ  үү.

Эх сурвалж: CGTN