Нэгдүгээр сард 3,558 кг үнэт металл худалдан авчээ

Нэгдүгээр сард 3,558 кг үнэт металл худалдан авчээ

Монголбанк 2020 оны нэгдүгээр сард 3,558 кг үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үед 2018 онд 597 кг үнэт металл худалдан авснаас 2,960 кг-аар их буюу тав дахин өссөн үзүүлэлттэй байна.

Энэ оны нэгдүгээр сард нийт 3,558 кг үнэт металл худалдан авсны 1,747 кг нь цагаан мөнгө, 1,810 кг нь алт байжээ. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 61 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 72 кг үнэт металлыг худалдаж авсан байна.

2020 оны нэгдүгээр сард НЭГ грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 137,211.81 төгрөг байлаа.