Коронавирусын халдвараар нас барсан хүний тоо 64-өөр нэмэгджээ

Коронавирусын халдвараар нас барсан хүний тоо 64-өөр нэмэгджээ

Өнөөдрийн байдлаар Коронавирусын тархалт Хятадаас гадна 25 улсад бүртгэгдээд байна.  Халдвар авсан нийт хүний тоо 20622 хүрч, үүнээс Хятадад 20438 тохиолдол, бусад 25 улсад 184 тохиолдол бүртгэгджээ.

 Нэгдүгээр сарын 11-ээс хойш өнөөг хүртэл 426 хүн энэхүү халдварын улмаас нас барж, 653 хүн эдгэсэн байна. Одоогоор Коронавирусыг оншлох хурдан оношлуурыг Япон, ОХУ-д бүтээн, ашиглаж байгаа. Гэвч үр дүнтэй эм гараагүй байгаа бөгөөд үйлчилгээ бүхий вакциныг бүтээж амьтан дээр туршиж байгаа талаар Хятадын эх сурвалжууд мэдээллээ.

Эх сурвалж: NHK news