Коронависураар өвчилсөн Хятад эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлжээ

Коронависураар өвчилсөн Хятад эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлжээ

БНХАУ-ын зүүн хойд хэсэгт орших Хейлонжан мужид өчигдөр (2020.02.03)  коронавирусын халдвар авсан жирэмсэн эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлжээ.

Уг эмэгтэй өнгөрсөн пүрэв гаригт өндөр халууран эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд корона вирусын халдвар авсан нь тогтоогдож тусгаарлагдсан байна. Улмаар биеийн байдал нь огцом муудсан учир Харбин хотын  эмч нар мэс заслын аргаар төрүүлж, 3кг 500 гр охин мэндэлжээ. Охиныг төрснийх нь дараа тусгаарлан, хоёр удаа коронавирусын шинжилгээ авахад хариу нь сөрөг буюу халдваргүй гарсан талаар Хятадын эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Одоогоор эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа юм байна.

Эх сурвалж: Globaltimes.cn