Тайваньд 56 хүн гахайн томууны улмаас нас баржээ

Тайваньд 56 хүн гахайн томууны улмаас нас баржээ

Тайванийн Өвчнийг хянах төвүүдийн мэдээлснээр сүүлийн гурван сарын хугацаанд H1N1 томуугийн вируст өртсөн амьсгалын дутагдалаас болж  56 хүн нас баржээ.

Одоогоор Тайваньд коронавирусаар халдварласан 10 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд амь насаа алдсан тохиолдол гараагүй байна.

Төв агентлагийн мэдээлснээр 47-97 насны 13 хүн улирлын чанартай ханиадны улмаас нас барсан бол  аравдугаар сарын 1-ээс хойш H1N1 буюу гахайн томуугийн 771 тохиолдол бүртгэгдэж, 56 хүн нас баржээ.

Эх сурвалж: South China Morning Post