УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС: БНХАУ-аас гахай, тахианы мах импортлохыг хориглоно

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС: БНХАУ-аас гахай, тахианы мах импортлохыг хориглоно

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.02.05/ 12.00 цагаас хаалттай хуралдаж, цаг үеийн зарим асуудлыг хэлэлцлээ. Улсын онцгой комиссоос шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол бөхийн өргөө, "Буянт-Ухаа" спорт цогцолбор, Спортын төв ордны үйл ажиллагааг зогсоож, олон нийтийг хамаарсан уралдаан, тэмцээн зохион байгуулахыг хориглоод байгаа билээ.

Тэгвэл хаалттай хуралдаанаар БНХАУ-аас тахианы мах, махан бүтээгдэхүүнийг оруулахгүй байх, коронавирустай холбоотойгоор тусгай эмнэлэг гаргах, хүнсний хангамж, үнийг тогтвортой барих асуудал, улсын нөөцөд байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг хуваарилах зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.