Ж.Чинбүрэнгийн оронд Н.Эрдэнэхүүг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ

Ж.Чинбүрэнгийн оронд Н.Эрдэнэхүүг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал, гавьяат эмч Ж.Чинбүрэн сонгуульд өрсөлдөхөөр болж УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүний оронд анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүг захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. 

Н.Эрдэнэхүү нь Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоосоо өмнө Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Анагаах ухааны боловсрол судлал сувилахуйн эрдэмтдийн зөвлөлийн даргаар ажиллаж байжээ.