ЭМЯ: Оройн 22:00 цагаас өмнө унтах нь дархлаа сайжрахад тустай

ЭМЯ: Оройн 22:00 цагаас өмнө унтах нь дархлаа сайжрахад тустай

ДЭМБ-ийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар коронавирусээр өвчилсөн хүний тоо 31,432-т хүрж, нас барсан хүний тоо 638 болоод байна. Харин эдгэрсэн тохиолдол 1,540 байна.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл хэвлэлийн хурлын эхэнд "ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарч халдваргүй болох нь тогтоогдсон" гэдгийг хэллээ.

Тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариуны талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгээс тодруулахад  "ХӨСҮТ-ийн лабораторид ирсэн шинжилгээний хариунууд сөрөг гарсан. Өчигдөр зургаан хүн ХӨСҮТ-д ирж тусгаарлагдан хяналтад орсон. Ховд аймагт хоёр, Дархан-Уул аймагт нэг хүнийг тусгаарласан бөгөөд сорьц нь ХӨСҮТ-д ирсэн, шинжилгээ хийгдэж байгаа. Мөн иргэд энэ үед дархлаагаа дэмжих нь маш чухал. Сөрөг мэдээлэл уншиж стресстэхгүй байх мөн оройн 22:00 цагаас өмнө унтаж амрах нь дархлаа сайжирахад тустай " гэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа: ДЭМБ-аас шинэ коронавирусийн тархалтыг хязгаарлахаар 675 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ. Үүнд сангууд хандив өргөж эхлээд байна.

Шинэ коронавирус болон шувууны томуу нь хоёул мал, амьтнаас гаралтай зоонозын халдвар юм. Тиймээс ЗӨСҮТ эрүүл мэндийн ажилтнуудад энэ талын мэдлэг мэдээллээр хангах, халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар зөвлөгөөг өгч, нийт 3,000 гаруй хүнд сургалт явуулжээ. Ингэхдээ 21 аймгийн бүх нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвүүдийг мэргэжил арга зүйгээр хангаж байгаа талаар мэдээлэв.




Өнөөдөр бар өдөр

5 цагийн өмнө