Н.Номтойбаяр, С.Чинзориг нарын гэм буруутай үйлдлийг АН-ын гишүүдэд тохохоор завдаж байна

Н.Номтойбаяр, С.Чинзориг нарын гэм буруутай үйлдлийг АН-ын гишүүдэд тохохоор завдаж байна

Өнөөдөр Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин, хуульч Ч.Өнөрбаяр нар ардчилсан намын гишүүд болох Ц.Уртнасан, Чулуунчимэг нарыг Капитал банкны хэрэгтэй холбогдуулан эрүүгиийн хэрэгт татан цагдан хорих арга хэмжээ авсантай холбоотойгоор мэдэгдэл хийлээ. Тэд яллагдагчаар татагдсан тус намын хоёр гишүүнийг баривчилсан нь сонгуультай холбоотой Ардчилсан нам руу дайрсан хэрэг  бөгөөд  Н.Номтойбаяр, С.Чинзориг нарын гэм буруутай үйлдлийг АН-ын гишүүдэд тохохоор завдаж байна гэж үзэж байгаа талаар мэдээлэв. 

Энэ талаар Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин "Хэрэгт холбогдуулан шалгаж буй Ч.Уртнасан, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2013-2016 онд өмнөх гэрээг шинэчлэн, 268 тэрбум төгрөгний ашигтай ажиллуулсан байдаг.

Гэтэл Капитал банк 2018 онд дампуурах мэдээлэл гарч ирсэн. Харин 2017 оноос хойш Н.Номтойбаяр болон С.Чинзориг нар Капитал банкинд  НДШ-ийн мөнгийг байршуулахыг зөвшөөрсөн гэрээг шинэчилж байгуулсан. 2019 онд татан буулгасан “Капитал” банкны дампуурлаас болж НДС-д учирсан хохирлыг 2012-2016 оны хооронд ажиллаж байсан албан хаагч нарт тохон эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хориод байгаа нь эрх баригчид хуулийн байгууллагыг гар хөлөө болгох замаар өрсөлдөгчөө харлуулах гэсэн оролдлого гэж харж байна” гэсэн юм.

Харин тус намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Ч.Өнөрбаяр "Капиатал банк 2019 онд дампуурсан. Эрх бүхий гишүүдэд нийгмийн даатгалын мөнгийг татаж авах боломж байсан, арилжааны банк гаргаж өгөх ч үүрэгтэй. Гэвч Н.Номтойбаяр болон С.Чинзориг гэрээг үргэлжлүүлэн байгуулсан нь бидэнд  хардлагыг төрүүлж байна" гэсэн юм.

Капитал банк нь 2019 онд дампуурсан бөгөөд Нийгмийн даатгалын сангийн 200 гаруй тэрбум төгрөг хадгалагдаж байсан юм. Банкинд байршуулах зөвшөөрлийг сайд асан Н.Номтойбаяр, одоогийн сайд С.Чинзориг нар 2017-2019 оны хооронд олгожээ.