ВИДЕО: Сансарт хамгийн удаан хугацаанд ниссэн эмэгтэй дэлхийд бууж ирэв

ВИДЕО: Сансарт хамгийн удаан хугацаанд ниссэн эмэгтэй дэлхийд бууж ирэв

НАСА-гийн сансрын нисгэгч Кристина Кох хамгийн урт хугацаанд сансарт ниссэн эмэгтэйгээр тодорлоо. Тэрээр Олон Улсын сансрын станцад (ОУСС) 328 хоног зарцуулсан нь Америкийн эмэгтэй сансрын нисгэгч Пегги Витсоны тогтоосон 289 өдрийн өмнөх рекордыг давжээ.

Тэрээр эх дэлхийд бууж ирсэнийхээ дараа "Яг одоо би маш их баяртай байна. Надаас олон эмэгтэй нисгэгчид урам зориг аваасай гэж хүсэж байна" гэж сэтгүүлчдэд хэлсэн байна.

Хамгийн удаан тасралтгүй сансарт ниссэн бусад тохиолдлууд:

  1. Валерий Поляков (Орос), 437 өдөр, Мир сансрын станц дээр 1994-1995 он
  2. Сергей Авдеев (Орос), "Мир" сансрын станцад 379 өдөр, 1998-1999 он
  3. Владимир Титов (ЗХУ), Муса Манаров (ЗХУ), 365 өдөр, Мир сансрын станц дээр 1987-1988 он
  4. Михаил Корниенко (Орос), Скотт Келли (АНУ), ОУСС дээр 340 өдөр, 2015-2016.
  5. Кристина Кох (АНУ), ОУСС дээр 328 өдөр, 2019-2020 он 

Эх сурвалж: BBC news




Өнөөдөр бар өдөр

10 цагийн өмнө