Хятад дахь Аpple компаний үйлдвэр амны хаалт үйлдвэрлэж эхэлжээ

Хятад дахь Аpple компаний үйлдвэр амны хаалт үйлдвэрлэж эхэлжээ

Хятадын хэд хэдэн томоохон үйлдвэрүүд зориулалтаа өөрчлөн амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн байна. Тэдний нэг нь Apple компанийн үйлдвэрлэлийг хариуцдаг Foxconn компани юм.

Тус компани өчигдөр/2020.02.06/ өөрийн албан ёсны хуудсанд мэс заслын зориулалттай амны хаалтыг Шэнжэнь дэх үйлдвэртээ туршилтаар хийж эхэлснийг мэдээлжээ. Туршилт амжилттай болбол энэ сарын сүүлээр өдөрт хоёр сая амны хаалт үйлдвэрлэн гаргадаг болох гэнэ.

Тус компани нь эхлээд өөрийн ажилчдад зориулан амны хаалт үйлдвэрлэж эхэлсэн ч сүүлдээ гадаад зах зээлд гаргахаар шийдсэн бөгөөд Хятад дахь үйлдвэрүүдэд олон зуун мянган хүн ажилладаг юм байна.

Мөн General Motors компанийн Хятад дахь үйлдвэр өчигдөр өөрийн үйлдвэрийн 14 шугамыг өдөрт 1.7 сая амны хаалт үйлдвэрлэхээр зохион байгуулах болсноо мэдэгджээ. Үүнээс гадна хэд хэдэн бэлэн хувцасны үйлдвэрүүд эмнэлгийн хамгаалалтын хувцас үйлдвэрлэж эхлэхээр болсноо бас зарласан байна. Гэсэн ч тархалт маш өндөр байгаа тул Хятадын эмнэлгийн бүтээгдэхүүний үйлдвэрүүд бүхий л хүчин чадлаараа ажилласан ч зах зээлийн эрэлтийг хангаж дийлэхгүй байгаа юм байна.

Эх сурвалж:Reuters




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө