Хонконгийн иргэд өргөн хэрэглээний барааг их хэмжээгээр нөөцөлснөөс хомсдол үүсчээ

Хонконгийн иргэд өргөн хэрэглээний барааг их хэмжээгээр нөөцөлснөөс хомсдол үүсчээ

Өнгөрсөн сард Хонконгийн эх баригчид корона вирусын халдварын улмаас нийлүүлэлтийг хэвийн хэмжээнд байлгаж,  өргөн хэрэглээний барааны хомсдол үүсгэхгүй хэмээн мэдээлсэн. Гэсэн ч Хонконгийн  иргэд гоймон, ариун цэврийн цаас гэх мэт өргөн хэрэглээний барааг их хэмжээгээр худалдан авч нөөцөлснөөр дэлгүүрүүдийн лангуу хоосорч эхэлжээ.

Энэ талаар 72 настай Ли гэх эмэгтэй “Дэлгүүрт ороход хүн бүр юу таарснаа л авцгааж байсан. Юу болоод байгааг би ойлгоогүй” гэж орон нутгийн хэвлэлд мэдээлсэн байна.

Харин эх баригчид иргэдийг худал мэдээлэлд автахгүй, тайван байхыг анхааруулж, зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авах тоонд хязгаарлалт тогтоожээ. Одоогоор Хонконгд корона вирусийн 24 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд олон мянган эмнэлгийн ажилчид Хятадтай залгаа хилээ хаахыг шаардан жагсаал зохион байгуулж байна.