ӨНӨӨДӨР: Монгол Улс хүн амын тоогоороо 136 дугаар байрт бичигдэж байна

ӨНӨӨДӨР: Монгол Улс хүн амын тоогоороо 136 дугаар байрт бичигдэж байна

Одоогоос есөн жилийн өмнө буюу 2011 онд дэлхий дахин долоон тэрбум дахь хүнээ өлгийдөн авч байлаа. Он цаг улиран одож дэлхийн хүн ам хурдацтай өссөөр 2020 оны хоёрдугаар сарын 8-ны өнөөдрийн байдлаар дэлхийн хүн ам 7’762’700’000+ /долоон тэрбум, долоон зуун жаран хоёр сая, долоо зуун мянга/ болсон талаар Worldometer сайт өчигдөр мэдээллээ. Энэхүү сайт нь дэлхийн амын тоог тусгай програм хангамжийн тусламжтайгаар өдөр, цаг, минут, секунд тутамд тооцоолон үзүүлдэг албан ёсны эх сурвалж юм.

-МАНАЙ УРД ХӨРШ ХҮН АМЫН ТООГООР ТЭРГҮҮЛСЭЭР-

БНХАУ үеийн үед хүн хүн амаараа тэргүүлсээр ирсэн. Дэлхийн хүн ам долоон тэрбум хүрэхэд Хятад улс хамгийн олон хүнтэй улс байсан бол найман тэрбум руу ойртоход энэ байраа хадгалсаар байна.

Хүн амын тоогоор тэргүүлсэн эхний таван улс бол:

1.БНХАУ- 1,439,323,776

2.Энэтхэг- 1,380,004,385

3.АНУ- 331,002,651

4.Индонези- 273,523,615

5.Пакистан- 220,892,340 тус тус жагсжээ.

2050 ОНД 9,7 ТЭРБУМД ХҮРНЭ-

НҮБ-ын Хүн ам ба хөгжлийн олон улсын ээлжит бага хурлын үеэр 2050 он гэхэд дэлхийн хүн ам 9,7 тэрбум, 2100 он гэхэд 11 тэрбум хүрэх төлөвтэй байна гэж дурджээ. Судалгааны тайланд дурдсанаар 2050 он гэхэд хүн амын 68 хувь нь хот суурин газар амьдардаг болох аж. Одоогийн байдлаар дэлхийн хүн амын 56 хувь нь хотод амьдарч байна.

Энэхүү хурлын үеэр Энэтхэгийн хүн ам долоон жилийн дотор хурдацтайгаар өсөн нэмэгдэж хүн амынхаа тоогоор Хятад улсын өмнө бичигдэх ба 2050 онд Нигери улсыг хүн амын нягтаршил ихтэй эхний гурван орны нэг болно хэмээн мэдэгджээ.

Харин хамгийн цөөн хүн амтай орнууд нь ихэвчлэн арлын орнууд байгаа юм. Тус жагсаалтыг дурдвал:

235.Holy See-801

234.Tokelau-1357 

233.Niue-1626 хүн

232.Falkland islands-3480 

231.Montserrat-4992 хүн тус тус оршин суудаг юм байна.

Харин Монгол улс маань дэлхийн 231 орноос 136-р байрт бичигджээ. Монгол Улсын нийт иргэн өнөөдрийн байдлаар 3,278,290 хүрсэн байна.

Манай дэлхийн хүн ам жил бүр 83 саяар нэмэгддэг бөгөөд энэ хэвээр өсвөл хүн амын тоо маш өндөр болох ч ирээдүйд төрөлт буурна хэмээн мэргэжилтнүүд таамаглал дэвшүүлсэн байна.