Дэлхийн боксын аваргын төлөөх тоглолтын үеэр Н.Төгсцогт дээр бооцоо тавих боломжтой

Дэлхийн боксын аваргын төлөөх тоглолтын үеэр Н.Төгсцогт дээр бооцоо тавих боломжтой

Маргааш дэлхийн боксын спорт сонирхогчдыг маш удаан хугацаанд хүлээлгэсэн сонирхолтой тулаан өрнөх гэж байна. АНУ-ын хөнгөн жингийн хамгийн олон удаагийн аварга Гарри Рассель Монгол Улсын тамирчин King Tug буюу Н.Төгсцогттой тулалдах юм.

Расселийн хувьд 11 жилийн турш боксын ертөнцөд амжилттай яваа туршлагатай бөгөөд хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж албан ёсны эх сурвалжууд үзэж байгаа юм. Гэхдээ түүнийг фэнүүд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд маш идэвхгүй тоглолтын хуваарьтай, тулааны хоорондох хугацаа хэт хол байдаг хэмээн шүүмжилж байна.

Тэрээр Монголын мэргэжлийн боксчин Н.Төгсцогт буюу  /King Tug/-той тулалдахаас хэд хэдэн удаа татгалзаад байсан бөгөөд Мексикийн Канкунд болсон Бүх дэлхийн боксын зөвлөлийн  (WBC) 57 дахь конгрессоор заавал тулалдахыг үүрэг болгосноор тулалдах гэрээ 2019 оны арваннэгдүгээр сарын 11-нд  хүчин төгөлдөр болсон юм.

Харин Н.Төгсцогтыг зарим хөгжөөн дэмжигчид болон албаны эх сурвалжууд “Расселлийг бодвол залуу, туршлага дутмаг тамирчин хэмээн үзэж буй бол зарим нь хүчтэй өрсөлдөгч” гэж харж байгаа юм.

Тухайлбал “Bad left hook” хэмээх спортын сайтын мэдээний сэтгэгдэлд нэгэн гадаад иргэн  “Би King Tug-н бүх тулааныг үзэж байсан. Тэр бол үнэхээр чадварлаг тулаанч. Хурд, хүч сайтай. Рингэн дээр маш чадварлагаар хайрцаглаж тоглодог. Рассел амьдралдаа хоёр л чухал тулаанд орлцож байсан. Нэг нь мэдээж В.Ломаченкотой тулалдсан тулаан байсан бол нэг нь яах аргагүй энэ мөн” гэсэн сэтгэгдэл үлдээжээ.

Ямартай ч энэхүү тэмцээний гол үйл явдал бол Гарри Рассель болон Н.Төгсцогт нарын хувьд өдийг хүртэл гаргаж чадсан ур чадвар, хурдыг дахин харуулж, амжилтаа батлан харуулах гэж байгаад оршиж байгаа юм. Өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хоёр тамирчин өөрсдийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд Н.Төгсцогтын хувьд сэтгэл зүйгээрээ хангалттай бэлтгэгдсэн байгаагаа өрсөлдөгчдөө харуулж байсан юм.

Мөн фэнүүдийн зүгээс “Рассель таван удаагийн аварга гэдгээ батлах, жиндээ зодоглохыг хүсэж байгаа бол эхлээд аюултай, ялагдашгүй King Tug-г ялах хэрэгтэй гэсэн бол үнэхээр ширүүн тулаан болох болно. King Tug үнэхээр тактиктай тулалдаж Расселийн хурдан цохилтоос бултаж чадвал ялах бүрэн боломжтой. Гэхдээ түүнийг В.Ломанчека хэмээх хүчтэй өрсөлдөгч хүлээж байгаа” гэсэн сэтгэгдлүүдийг үлдээсэн байна. Тоглолтын билет 30-200 ам долларын хооронд зарагдаж байгаа бөгөөд фэнүүд  bovada.com сайтаар нэвтрэн бооцоо тавих боломжтой юм байна.




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө