БНХАУ-ын “Эрээн хот”-д нэгдүгээр зэргийн онц байдал зарлажээ

БНХАУ-ын “Эрээн хот”-д нэгдүгээр зэргийн онц байдал зарлажээ

2020 оны хоёрдугаар сарын 09-ний өдрийн байдлаар БНХАУ-ын 31 мужид шинэ коронавирусээр өвчилсөн тохиолдол 37251 хүн бүртгэгдэж, үүнээс 6188 хүний биеийн байдал хүнд, 812 нас барсан 812 хүн нас барсан гэсэн албан мэдээлэл байна. 

Харин манай улсын иргэдийн хамгийн их зорчдог БНХАУ-ын Эрээн хотод нэгдүгээр зэргийн онц байдал зарласан талаар эх сурвалж мэдээлжээ.

Ингэхдээ гаднаас ирэх хүмүүсийг вирусын тархалт зогсохоос нааш Эрээн хот руу оруулахгүй ба мөн зөвлөгөө дагаагүй тус хотод ирэгсдийг буцаах эсвэл тусгаарлах байранд 14 хоног байрлуулах ба үүнд гарах зардлыг эзэн өөрөө хариуцахаар шийдвэрлэжээ.