Улсын онцгой комисс хаалттай хуралдаж Цагаан сарын баярыг цуцлах асуудлыг хэлэлцэх үү

Улсын онцгой комисс хаалттай хуралдаж Цагаан сарын баярыг цуцлах асуудлыг хэлэлцэх үү

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.02.10/ 14:00 цагт шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явцтай холбоотой асуудлаар хуралдахаар болсон байна. 

Уг хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн гаргасан Цагаан сарын баярыг цуцлах санал болон хилийн хориг тогтоох асуудлыг хэлэлцэнэ гэх албан бус мэдээлэл байна. 

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдэгдснээр энэ сарын 09-ны /2020.02.09/ 0-24 цагийн хооронд Хятадад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас 97 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 909 хүрлээ.

Харин халдвар авсан шинэ тохиолдол 3073 нэмэгдэж халдвар авсан хүмүүсийн тоо 40171 хүрсэн байна.  Мөн 632 хүн эдгэрч, нийт 3281 хүн эмнэлгээс гарсан байна.