ЭЕШ-ын бүртгэл өнөөдрөөс эхэллээ

ЭЕШ-ын бүртгэл өнөөдрөөс эхэллээ

Их, дээд сургуульд элсэн орогчдын дунд зохион байгуулдаг элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын бүртгэл өнөөдөр  эхэллээ. ЭЕШ-ын бүртгэл өнөөдрөөс 2020.04.15-ны 18:00 цаг хүртэл орон даяар үргэлжлэх онлайнаар явагдах юм.

Энэ жил 32 мянган шалгуулагч ЭЕШ-д орно гэсэн тооцоо гарсан ба улсын хэмжээнд 50 шалгалтын байр бэлтгэхээр төлөвлөжээ.

Харин бүртгэл бүрэн онлайнаар болох тул аль нэг газар очиж бүртгүүлэх шаардлагагүй юм байна.

Түүнчлэн энэ жилээс эхлэн ЭЕШ болох зарим газарт царай таних технологийг туршилтаар нэвтрүүлэхээр болжээ. Учир нь шалгалтад орогсод холбогдох материалаа гээгдүүлэх болон өөрийнхөө оронд хүн оруулах тохиолдол гардаг тул царай таних технологийг ашиглахаар болсон байна.

БҮТ-ийн дарга Л.Ганбат хэлэхдээ "Монгол хэл бичгийн шалгалтын хувьд энэ жил 12-р ангиа төгсөж байгаа шалгуулагчдын мэдээллийг БҮТ-өөс БСШУСЯ-ын нэгдсэн системээс автоматаар татаж бүртгэлийг баталгаажуулж, эрх үүсгэнэ. Өөрөөр хэлбэл энэ жилийн төгсөгчид сургуулийн захиргаагаар дамжуулаад Монгол хэл бичгийн шалгалтад орох эсэх эрх нь үүсэх юм. Тэрнээс биш тусгайлан бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд өмнөх жилүүдэд төгссөн хүмүүс тусгайлан бүртгүүлэх шаардлагатайг анхаарна уу. 

Бүртгэлийн хугацааг сунгах, багасгахгүй. Шалгуулагч ямар мэргэжлээр, аль сургуульд суралцах талаараа шийдвэрээ гаргасан болон ингэхийн тулд ямар шалгалтууд өгөх талаараа өөрсдөө ойлголттой байх ёстой. Хамгийн багадаа хоёр хичээлээр шалгалт өгсөн байх ёстой. 

Бүртгэл хуучин зарчмын дагуу хийгдэнэ. Өөр ямар нэгэн өөрчлөлт ороогүй. ЭЕШ өгөх сурагчдад зориулсан заавар, зөвлөгөөг онлайнаар хүргэх ажлыг системтэйгээр хүргэнэ. Бүртгэлийн хураамж 5800 төгрөг батламж хуудас 700 төгрөг байна.

Бүртгэлтэй холбоотойгоор шалгуулагч 10 хичээлээс хүссэн тоогоор өгөх боломжтой. Зарим удирдлага, багш хүүхдийн эрхийг зөрчиж шалгалт өгөх хичээлийн шаардлагыг тулгадаг. Тухайн хүүхэд өөрийн хүссэн хичээлээрээ шалгалтаа өгөх эрхтэй. Өнгөрсөн жилийн ЭЕШ-д 4-5 шалгалт сонгож өгсөн хүүхдүүдийн дүн бусдаасаа харьцангуй өндөр байсан. Бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг ба өгөх хичээлийн шалгалт бүрийн тоогоор батламж хуудсаа авах юм. Харин бүх шалгуулагчаас авах Монгол хэл бичгийн шалгалт хураамжгүй" гэж хэлэв.

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэлийн заавар: