Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн амь насаа алдсан хэргийг дахин шалгана

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн амь насаа алдсан хэргийг дахин шалгана

Өнгөрсөн 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүрэг дэх KH apartment хороолллын барилгаас загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийг 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдөр гадны нөлөөгүй, амиа хорлосон хэмээн хаасан байдаг. Энэ шийдвэрт гомдолтой байгаа түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч шинээр томилогдоод буй Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүсэлт гаргасан юм байна. Хүсэлтийн дагуу дээрх хэргийг дахин шалгахаар болж мөрдөн байцаалтын шатанд буцаажээ.