Онцгой комиссын хуралдаан 16.00 цаг хүртэл хойшлов

Онцгой комиссын хуралдаан 16.00 цаг хүртэл хойшлов

Улсын онцгой комисс өнөөдөр 14.00 цагт хуралдаж /2020.02.10/ шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын явцтай холбоотой асуудлаар хуралдах товтой байсан. 

Тэгвэл уг хуралдаан 16.00 цаг хүртэл хойшилжээ. 

Хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн гаргасан Цагаан сарын баярыг цуцлах санал болон хилийн хориг тогтоох асуудлыг хэлэлцэнэ гэх албан бус мэдээлэл байна. 

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдэгдснээр энэ сарын 09-ны /2020.02.09/ 0-24 цагийн хооронд Хятадад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгааны улмаас 97 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 910 хүрээд буй.

Харин халдвар авсан шинэ тохиолдол 3073 нэмэгдэж халдвар авсан хүмүүсийн тоо 40171 хүрсэн байна.  Мөн 632 хүн эдгэрч, нийт 3281 хүн эмнэлгээс гарсан байна.