Д.Пүрэвдорж: МАН-ын асуудлыг АН шийдэж өгч ирсэн

Д.Пүрэвдорж: МАН-ын асуудлыг АН шийдэж өгч ирсэн

УИХ дахь АН-ын зөвлөлөөс намрын чуулганыг дүгнэж мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг энэ намрын чуулганаар баталлаа. АН-аас 30 гаруй санал оруулсан. Мөн АН-ын зөвлөл УИХ-ын сонгуулийн тухай хууль, тойрог мандат дээр тодорхой байр суурьтай байсан. Нийслэл хотын мандатын тоог бууруулахгүй байх санал тавьсан боловч хүлээж аваагүй. МАН тойрог мандатын тоог оруулж ирэхдээ хэд хэдэн рейтингийн судалгаа хийсэн. Судалгаагаар МАН нийслэлд олигтой санал авч чадахгүй учраас нийслэлийн мандатыг бууруулсан. 

Манай улс саарал жагсаалтад орсон. Ажлын хэсгийг толгойлж ажилласан Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарын буруугаас болж манай улс саарал жагсаалтад орсон. Үүнээс болж ам.долларын гүйлгээ нэг улсын хяналтад орсон. Өөрөөр хэлбэл, ам.долларын гүйлгээ Хятад улсын хоёр банкаар дамжих болсон. Тиймээс саарал жагсаалтаас гарах ажлыг яаралтай хийх хэрэгтэй. Гэтэл намрын чуулганы төгсгөлд хэд хэдэн хууль оруулж ирээд унагасан. Тэгэхээр энэ Засгийн газар саарал жагсаалтад байх сонирхол байна гэж үзэж байна" гэсэн юм. 

АН-ЫН ГАРГАСАН САНАЛЫГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ. 

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Танай зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат болон таны казино тоглож байгаа зураг, бичлэг гараад байна. Мөн таны казино тоглож буй зураг байна. Үүнд тайлбар өгөх үү?

-Д.Эрдэнэбат дарга хөдөө орон нутагт ажиллаж байгаа, түүний өмнөөс би тайлбар хийх боломжгүй. Миний тоглож буй зураг бол эртний зураг. Гэр бүлийхэнтэйгээ амралтаараа гадаадад явж байгаад буудлаас өгсөн ваучерээр тоглосон. Төрийн албаны хуульд казино тоглохыг хориглосноос хойш би тоглоогүй. Төрийн мөнгөөр тоглосон хүмүүс бий. Казинод ерөөсөө хождоггүй, тиймээс монголчууд казино тоглох хэрэггүй.

-Ардчилсан намын удирдлагууд Хятад улсад айлчилж, санхүүжилт босгох гэж байна гэх яриа гараад байна?

-АН-ын удирдлагууд БНХАУ-д айлчилсан. Монгол Улсын эдийн засагт ач холбогдолтой улс бол хоёр хөрш. Ялангуяа Хятад улстай сайн харилцаатай байх нь нийгэм, эдийн засагт маш чухал. АН аливаа нэг улс орон томоохон аж ахуй нэгж, олигархиудаас төрийн сонгуульд зориулж мөнгө авахгүй. Гишүүд нь өөрсдөө мөнгө хандивлаад, намынхаа үйл ажиллагааг санхүүжүүлээд явна.

-НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг цагдан хорьсон, энэ асуудлыг мөн танай намын дарга С.Эрдэнэтэй холбож тайлбарлаад байх шиг байна?

-Нийгмийн даатгалын мөнгийг тухайн жилд нь банктай гэрээ хийж, мөнгө байршуулж байсан. Дөрвөн жилийн дараа өөр сайн банкинд байршуулахгүй явсан нь эрх баригчдын буруу. Эрх баригчид Капитал банк дампууруулсан асуудлаа сонгуулиас өмнө нуухын тулд ажлаа өгсөн хүнийг барьж хорьсон. Энэ бол цэвэр улс төрийн шалтгаантай.

-Ардчилсан намын зөвлөл хэр сайн сөрөг хүчин байж чадсан бэ?

-Долоон хүн гэдэг цөөн юм. Бүх зүйл рүү цөөн хэдэн хүн гал тавиад яваад байна гэдэг боломжгүй. МАН засаг барьж байхдаа маш их алдаа хийсэн. Энэ алдаа бүр дээр ажиллах боломж байсангүй. Гэхдээ бид боломжийн хэрээр ажилласан. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг АН-ын зөвлөл унагасан. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг байгуулж өгсөн нь ч АН-ын зөвлөл. Н.Номтобаярыг ч манайх явуулсан. Нэг үгээр хэлбэл, том асуудал дээр МАН хоёр хуваагддаг, түүнийг нь АН-ын зөвлөл шийддэг.

-АН-аас Хятад руу явсан байна. Ямар ажлаар явсан бэ. Сонгуулийн санхүүжилт босгох гэж явсан гэсэн мэдээлэл байна. Үүнд тайлбар өгнө үү?

-АН-ы удирдлагууд Хятад улсад ажилласан. Монгол Улсын эдийн засгад маш их ач холбогдолтой улс бол хоёр хөрш. Ялангуяа экспортын 90 гаруй хувь байдаг Хятад улстай сайн хөршийн харилцаатай байх нь манай улсын нийгэм эдийн засаг, бүх зүйлд чухал. АН аливаа нэг улс орон, аж ахуйн нэгжээс нэг ч төгрөгийн хандив, хөрөнгө оруулалт төрийн сонгуульд зориулж авахгүй.




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө